Семинарын Илтгэгчид Печать E-mail
caroline_nicholas Каролин Николас

Сэдэв:
2011 онд OУХЭХ-с Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагаанд дэвшүүлсэн         хуулийн загварчилалын шинэ стандартууд
Товч танилцуулга

Каролин Николас нь НҮБ-ийн Хууль, Эрх Зүйн Албаны (НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Эрх зүйн Хорооны (OУХЭХ/ИNCITRAL) Нарийн бичгийн газар) дэргэдэх Олон Улсын Худалдааны Эрх зүйн Хорооны Салбарын хуульч юм. Тэрээр саяхан хэрэгжиж эхэлсэн 2011 оны OУХЭХ-с Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны хуулийн загварчилалыг дэвшүүлсэн OУХЭХ-ны Худалдан Авах Ажиллагааны Ажлын Хэсгийн ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг.“Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны Хуулийн Хэлэлцүүлэг” сэтгүүлийн Редакторын Зөвлөлийн гишүүний хувьд тэрээр уг сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэллүүдийг тогтмол мэдээллээр хангаж, олон улсын хэмжээний Худалдан Авах Ажиллагааны хурал, уулзалтанд оролцож байдгаараа OУХЭХ-ны шинэчилсэн худалдан авах үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулж байдаг юм. Каролин нь Дэлхийн Худалдааны Байгууллага, Дэлхийн Банк, олон улсын хөгжлийн банкууд болох Азийн Хөгжлийн Банк (АХБ), Америкийн Бүсийн Хөгжлийн Банк (АБХБ), Санхүүгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (СХАХБ), Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллага (ОУХХБ) болон орон нутгийн худалдааны байгууллага болох Зүүн, Өмнөд Африкийн Нэгдсэн Зах Зээл (ЗӨАНЗЗ/COMESA) зэрэг олон улсын хэмжээний худалдан авах ажиллагаа болон үйл ажиллагааны шинэчлэлийн төлөөллүүдтэй хамтран ажилладаг бөгөөд худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг зохицуулж нийцүүлэх, олон улсын худалдаа, хөгжлийг дэмжих ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байдаг юм.

New standards proposed by the 2011 UNCITRAL Model Law - English
New standards proposed by the 2011 UNCITRAL Model Law - Mongolian
Electronic Government Procurement under the 2011 UNCITRAL Model Law - English
anna-caroline_muller Анна Каролине Мюллер      

Сэдэв:
OУХЭХ-ны 2011 оны стандартуудыг нэвтрүүлэх үйл ажиллагаа болон олон улсын худалдааны хэлэлцээрүүдийн зорилго (Дэлхийн Худалдааны Байгууллага – ДХБ/, Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны Гэрээ – ЗГХААГ/GPA, Чөлөөт Худалдааны Гэрээнүүд – ЧХГ/FTAs)

Товч танилцуулга
Анна Каролине Мюллер нь Дэлхийн Худалдааны Байгууллагын дэргэдэх Оюуны Өмчийн Салбарын Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны ажлын багт Хууль, Эрх Зүйн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг бөгөөд өмнө нь 2010 – 2011 онуудад Клиффорд Ченсийн (Clifford Chance) Франфурт дахь салбарын Худалдааны Шүүхийн Шийдвэр, Арбитрын Албанд хуульчийн алба хашиж байсан. 2008 – 2009 онуудад Хатагтай Мюллер нь АНУ-ын Нью Йорк (НҮБ дахь ХБНГУ-ын Байнгын Төлөөлөгчийн Газар), Их Британий Лондон (Клиффорд Ченс) болон ХБНГУ-ын Франфурт (Клиффорд Ченс) хотуудад салбаруудтай Герман Улсын Шүүгчийн Сургалтын Хөтөлбөрийг (Дюссельдорф хотын Дээд Шүүх) амжилттай дүүргэсэн юм. Тэрээр Хуульч (Баден-Вюртемберг, ХБНГУ, 2004 он), Оюуны Өмчийн Хууль, Эрх Зүйн Магистр (Дюссельдорф хотын Их Сургууль, ХБНГУ, 2005 он), 2007 онд Швейцар Улсын Женев хотын Олон Улсын Харилцааны Сургуулийн Диплом (Diplome d’Etudes Approfondies) бүхий хэргэм зэргүүдийг тус тус авсан юм. Түүний судалгааны ажлын цар хүрээнд засгийн газрын худалдан авах ажиллагаа болон олон улсын худалдааны хуулиудын талаарх шинэ нийтлэлүүд багтдаг юм 

Adopting 2011 UNCITRAL Standards and the goal of international trade negotiations - English
Adopting 2011 UNCITRAL Standards and the goal of international trade negotiations - Mongolian
The use of eProcurement - provisions of the 2012 WTO GPA - English
Yukins_Photo Проф. Кристофер Р. Юкинс

Сэдвүүд:
2011 онд OУХЭХ-оос санал болгосон Загвар Хуулийн шудрага өрсөлдөөн болон ил тод байдалд үзүүлэх үр ашгууд
 
Товч танилцуулга
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Эрх зүйн Хорооны (OУХЭХ) Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны Санаачлагын үйл ажиллагааны зөвлөхийн хувьд Проф. Юкинс нь Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэгийн (ТУХН – хуучнаар ЗХУ) гишүүн орон болон Монгол Улсын засгийн газруудад  Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааны Хуулийн шинэчлэлийн талаар зөвөлгөө өгдөг юм. Тэрээр Жорж Вашингтоны нэрэмжит Их Сургуулийн Хуулийн Сургуульд засгийн газрын гэрээ хэлэлцээр хийж түүний хэрэгжилт гүйцэтгэлийг хянах, авилгалын эсрэг тэмцэх шалгуур хэмжүүрүүд, тендерийн сорилтууд, засгийн газрын гэрээ хэлэлцээрийг хянах шүүхийн үйл ажиллагаа, засгийн газрын худалдан авах ажиллагааг харьцуулсан судалгаа зэрэг сэдвүүдэр хичээл заадаг. Ноён Юкинс өмнө нь Америкийн Шүүгчдийн Нийгэмлэгийн (АШН) дэргэдэх Засгийн Газрын Гэрээний Хуулийн Салбарт Засгийн Газрын Зөвлөлийн гишүүн байсан бөгөөд АШН-ийн Олон Улсын Хуулийн Салбар дахь Олон Улсын Худалдан Авах Ажиллагааны Комиссын удирдах зөвлөлд алба хашиж байсан юм. Тэрээр одоогоор АНУ-ын Худалдан Авах Ажиллагааны Нийгэмлэгийн ахмад гишүүдийн байгууллага болох Худалдан Авах Ажиллагааны Дугуй Ширээний гишүүн юм. Ноён Юкинс нь түүнчлэн Засгийн Газрын Гэрээний Хуулийн Сэтгүүлд тэнхимийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд засгийн газрын худалдан авах ажиллагааны шинэчлэлийн талаар үндэсний болон олон улсын хэвлэл мэдээлэлд олон тооны нийтлэлүүдийг гаргаж байсан юм.

Benefits of Competition and Transparency - English

Benefits of Competition and Transparency - Mongolian
tseren Цэрэндагва Гэрэлгуа

Сэдэв:
Тус улсад Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагаа явуулах тухай гадны хөрөнгө оруулагчийн туршлагаас 

Товч танилцуулга
Хатагтай Гэрэлгуа нь хуульч мэргэжилтэй бөгөөд Дэлхийн Банкинд 10 гаруй жил ажиллахдаа худалдан авах үйл ажиллагааны өндөр туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Тэрээр энэ албыг хашихаас өмнө нь Монгол Улсын Засгийн Газрын Тамгын Газар ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Нью Йорк хотын Коламбия Их Сургуульд Магистрийн зэргээ хамгаалж байсан.

World Bank Support for Public Procurement Reform Initiatives in Mongolia - English
World Bank Support for Public Procurement Reform Initiatives in Mongolia - Mongolian
battse Батцэнгэл Жамсранжав

Сэдэв:
Тус улсад Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагаа явуулах тухай гадны хөрөнгө оруулагчийн туршлагаас 

Товч танилцуулга
Ноён Батцэнгэл нь Азийн Хөгжлийн Банкны Байнгын Төлөөлөгчийн Газар 2011 оны 11-р сараас эхлэн Худалдан Авах Ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Дэлхийн Банк, Мянганы Сорилтын Сангаас санхүүжүүлсэн төслүүдийн худалдан авах ажиллагааны болон төслийн менежерийн албуудыг тус тус хашиж байсан.

Working in Procurement in Mongolia - English
Working in Procurement in Mongolia - Mongolian
enkht Хангай Энхцогт

Сэдэв:
Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааг зохицуулах үйл ажиллагаа, байгууллагын бүтэц болон Засгийн Газрын хийгдэж буй шинэчлэлийн хөтөлбөр

Товч танилцуулга
Ноён Э.Хангай нь олон улсын хуульч мэргэжилтэй бөгөөд ажлын өндөр туршлагатай онцгой төрийн албан хаагч юм.  Тэрээр 2013 оны 2-р сараас Сангийн Яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө нь 2009 – 2012 онуудад тус газрын орлогч даргаар ажиллаж байсан. 2005-2006 онуудад Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын  Хяналт –шинжилгээ, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн, 2009 он хүртэл Ноён Э.Хангай нь дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын Сангийн Яаманд, Хууль эрх зүйн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтний албан тушаалуудыг тус тус хашиж байсан. 

Public Procurement Reform of the Government - English
Public Procurement Reform of the Government - Mongolian
damdin Энхжаргал Дамдин

Сэдэв:
Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагааг зохицуулах үйл ажиллагаа, байгууллагын бүтэц болон Засгийн Газрын хийгдэж буй шинэчлэлийн хөтөлбөр

Товч танилцуулга
Хатагтай Д.Энхжаргал нь өдгөө Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Худалдан Авах Ажиллагааны Газрын Даргаар ажиллаж байгаа. Тэрээр 1994 – 1998 онуудад Монгол Улсын Их Сургуульд суралцаж төгсөөд улмаар 1998 онд Техникийн Инженерийн Магистр зэрэг авсан бөгөөд 2008 онд Техникийн Ухааны Доктор цолоо хамгаалсан юм.

Government Procurement Agency of Mongolia - English
Government Procurement Agency of Mongolia - Mongolian
guestshoff Эрик Гютчофф

Сэдэв:
Европын Холбооноос  санхүүжүүлсэн Жижиг Дүнд Үйлдвэрийн Хөгжлийг дэмжих 

Товч танилцуулга
Ноён Гютчофф Европын Холбооноос санхүүжүүлсэн Монгол Улсад Жижиг Дүнд Үйлдвэрийн Хөгжлийг дэмжих таван жилийн хугацаатай,  3,8 сая Еврогийн өртөгтэй хөтөлбөрийн ЖДҮ-ийн бодлого хариуцсан зөвлөх юм. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкаар (ЕСБХБ) дамжуулан хэрэгжиж буй энэ төсөл нь ЖДҮ-ийн менежментийн чадавхийг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн орчинг сайжруулах зэрэг зорилтуудыг өмнөө тавьж ажилладаг. Ноён Гютчофф нь эдийн засгийн хөгжил, санхүүгийн үйлчилгээ болон аж ахуйн нэгжийн хөгжлийн салбаруудад 15 гаруй жилийн хугацаанд туршлага хуримтлуулсан удирдагч,  бизнесийн зөвлөх юм. Энэхүү хугацаанд тэрээр санхүүгийн байгууллага, хувийн компани, засгийн газрын агентлаг болон төрийн бус байгууллагуудад зөвлөгөө өгч байсан. Ноён Гютчофф нь Бакалаврын зэргээ АНУ-ын Санта Круз хотын Калифорний Их Сургуульд, Бизнесийн Удирдлагын Магистрын зэргээ Елийн Их Сургуульд тус тус хамгаалсан юм.

Support to SME Development in Mongolia - English
Support to SME Development in Mongolia - Mongolian 
eliza_niewiadomska2 ЭЛИЗА Невядомска

Сэдэв:
2010 оны ЕСБХБ-аас Засгийн Газрын Худалдан Авах Ажиллагаанд гаргасан үнэлгээ ЕСБХБ дахь НҮБ-ийн Олон Улсын Худалдааны Эрх зүйн Хорооны (OУХЭХ) Санаачлага 

Товч танилцуулга
Польш Улсын иргэн Хатагтай Элиза Невядомска нь Хууль, Эрх Зүйн Шилжилт болон Мэдлэгийн Менежментийн Багийн ЗГХАА хариуцсан мэргэжилтэн бөгөөд ЕСБХБ-д алба хашихаасаа өмнө нь Польшийн Эрчим хүчний бүлэг, PGE Polska Grupa Energetyczna зэрэг байгууллагуудад ажиллаж байсан ба нийтийн хэрэглээний салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг хариуцаж байсан. Польш Улсын ЗГХАА-ын Газрын Хууль, Эрхзүйн Газрын даргаар олон жил ажиллаж байсан тэрээр ЗГХАА-ын салбарт үнэмлэхүй ажлын туршлагатай мэргэжилтэн юм. Хатагтай Невядомска нь Водж, Олстийн, Гданск хотуудын Их Сургуулиудад засгийн газрын хууль болон ЗГХАА-ын хуулийн сэдвүүдээр хичэээл зааж байсан бөгөөд Варшав хотын Их Сургуульд  Хуулийн Ухааны Магистр зэргээ хамгаалахаас өмнө нь Лондон хотын Их Сургуульд Төсөл, Үйлдвэрлэлийн Менежментийн чиглэлээр Магистр зэргээ хамгаалсан байна.

Procurement Reform Progress in Mongolia - English
Larissa_Kokareva_1 Ларисса КОКАРЕВА

Сэдэв:
Монгол Улсын хуулийг 2011 оны  OУХЭХ-ны  Загвар Хуультай харьцуулах нь

Товч танилцуулга
Хатагтай Кокарева нь ЗГХАА хариуцсан мэргэжилтэн зөвлөх бөгөөд ОХУ-ын ЗГХАА-ын Мэргэжилтнүүдийн Нийгэмлэгийн Гишүүн юм. Тэрээр Европын Холбооны улсуудын болон Орос Улсын ЗГХАА-ны тогтолцооны талаар мэргэжлийн арвин мэдлэг, туршлагатай нэгэн бөгөөд худалдан авах үйл ажиллагаанд үнэлгээ өгөх өндөр ур чадвартай мэргэжилтэн юм.

Legal Diagnostic Mongolia Procurement Laws compared to the 2011 UNCITRAL Model Law - English
Legal Diagnostic Mongolia Procurement Laws compared to the 2011 UNCITRAL Model Law - Mongolian
avkhia Жаргалан Авхиа

Сэдэв:
Шинэчлэлийн талаарх зөвлөмжүүд: 2011 оны  OУХЭХ-ны Загвар Хуулийн санал болгосны дагуу хуулиудыг шинэчлэх нь тухайн улсын  ЗГХАА-ын салбарт ашиг тустай байх нь 

Товч танилцуулга
Хатагтай А.Жаргалан нь олон салбарт өргөн хүрээний туршлага хуримтлуулсан мэргэжилтэн бөгөөд Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Монгол Улсын Үйлдвэр Худалдааны Яамнаас хэрэгжүүлсэн Худалдаа ба хүний хөгжил төслийн хууль, эрхзүйн мэргэжилтнээр ажиллаж байхдаа худалдааны бодлогын дутагдал, гаалийн хууль болон үнэлгээ, татварын хууль нь ямар өөрчлөлт агуулж буй талаар, тэдгээр нь Дэлхийн Худалдааны Байгууллагын зүгээс тавьсан шаардлагуудтай хэрхэн нийцэж байгаа, худалдааны бодлогыг чөлөөлсөн нь иргэдэд ямар нөлөө үзүүлж байгаа, ДХБ-т элссэнээс хойш 10 жилд илэрсэн давуу болон сул талууд зэрэг сэдвүүдээр олон тооны үнэлгээ, судалгааны ажлуудыг гардан хйиж байсан юм. Хатагтай А.Жаргалан нь түүнчлэн Монгол Улсад Худалдааны Бодлогын Хороо байгуулах судалгааны ажилд оролцож байсан.

Benefits of Reform based on the 2011 UNCITRAL Model Law - English
Benefits of Reform based on the 2011 UNCITRAL Model Law - Mongolian
 
© 2011 Европейский банк реконструкции и развития | Напишите нам | Сроки и условия | godaddy